2016-11-10
Харшил гэж юу вэ?

Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэнэ. Харшил нь дэлхий дахинд нийгмийн хөгжилтэй холбоотой улам ихэсч байгаа эмгэг юм. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хvрэгсдийн 5%, хvvхдүүдийн 15% нь өвчилсөн байна. 2020 он гэхэд дэлхийн хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх магадлалтай гэж судлаачид урьдчилан тооцоолсон байна.

Хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнсний 15-20%, эм тарианы 20-25% нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл урга...