2016-11-06
Хүүхдүүдэд зориулсан сонирхолтой мэдээлэл
 Бяцхан хүүхдүүд ямар нэг шинэ зүйл мэдэж авахыг байнга хүсч байдаг. Тэд ерөөс элдэв сонин хачин зүйлд дуртай. Тиймээс тэдэнд ямар нэг сонин хачин зүйл ярьж өгч, тэднийг гайширлыг төрүүлж бай. Юм мэддэгээ харуулахын тулд эцэг, эхчүүд хүүхдэддээ зориулан сонирхолтой баримтыг байнга эрж хайж байх хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд, хүүхдэд зориулсан бидний зарим сонирхолтой баримтыг томчууд нь мэддэггүй байж ч мэднэ. Жишээ нь, хүн төрөлхтөний түүхэнд хамгийн богинохон дайн хичнээн хугацаанд үргэлжилсэн юмуу хэн хайч бүтээсэн бэ?

1. Түүхэн дэх хамгийн богинохон дайн Занзибар болон Англи улсын хооронд 1896 онд болжээ. Тэгэхэд Занзибар улс 38 минутын дараа бууж өгсөн байна.

2. Леонардо да Винчи хайч бүтээжээ.
3. Хүн найтаахдаа заавал нүдээ аньдаг.
4. Хятадын хүн ам бидний дэргэдүүд жагсан өнгөрч эхлэвэл, энэ цуваа хэзээ ч дуусахгүй, яагаад гэвэл бидний хажуугаар нэг хятад хүн явж өнгөрөхөд, шинээр хоёр хятад хүүхэд төрдөг байна.
5. Хятадад англиар ярьдаг хүмүүс АНУ-ын хүн амаас олон.
6. Мэрилин Монрогийн нэг хөл нь зургаан хуруутай байжээ.
7. Аварга том толгой хөлт (кальмар) дэлхийд хамгийн том нүдтэй нь гэнэ.
8. Тэмээн хяруулын нүд нь тархинаасаа том.
9. Далайн одод тархи байдаггүй.
10. Эмэгтэйчүүд нүдээ эрчүүдээс бараг хоёр дахин олон цавчдаг байна.
11. Зөв гартай хүн солгой хүнээс дунджаар есөн насаар илүү насладаг аж.
12. Хирсний эвэр нь дарагшиж нягтаршсан үснээс бүтдэг байна.
13. Уинстон Черчилль багт наадмын үеэр эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд төржээ.
14. Эмгэн хумс 3 жил унтаж чаддаг.
15. Дунджаар хүмүүс аалзнаас үхлээс ч илүүтэйгээр айдаг байна.
16. Хүний биеийн хамгийн хүчтэй булчин нь хэл юм.
17. “Хатан хаан Елизавета хоёр” гэдэг аяллын хөлөг онгоц 3 сантиметр замд нэг литр түлш шатаадаг байна.
18. Сүүлийн 4000 жилд ямар ч шинэ амьтад гэршээгүй ажээ.
19. Хүүхэд тойггүй төрдөг байна. Хүүхдийг 2-6 нас хүрэхээс өмнө тойг бий болдоггүй ажээ.
20. Матар хэлээ гаргаж чаддаггүй.
21. Цулбуурт загас 27000 амт мэдрэгчтэй байдаг, тиймээс энэ талаараа бусад амьтнаас түрүүлдэг байна.
22. Эрвээхэйний амт мэдрэгч нь хөлөндөө байдаг.
23. Бичгийн машинаар бичсэн анхны роман бол “Том Сойерын адал явдал”.
24. Жоом өлсөж үхэх хүртлээ толгойгүйгээр есөн өдөр амьдарна.
25. Заан бол үсэрч чаддаггүй цорын ганц амьтан.
26. Муур чих бүртээ 32 булчинтай байдаг.
27. Барын үс нь төдийгүй, арьс нь судалтай байдаг байна.
28. Акул нь хоёр нүдээрээ цавчиж чаддаг цорын ганц загас.
29. Дэлхийд хүмүүсээс олон дэгдээхэй байдаг.

Бичсэн: Энхүүш | цаг: 22:42 | Сонирхолтой мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 890 удаа уншигдсан.



:-)
 
xaax